Манай 2 жүдоч ялагдлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТРио-де-Жанейро хотноо болж байгаа зуны олимпийн XXXI наадмын жүдо бөхийн зургаа дахь өдрийн тэмцээний эрэгтэйчүүдийн -100 кг-д хүч үзсэн олимпийн алт, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр эхний тойрогтоо Кубын жүдочтой хүч үзэж юүко үнэлгээгээр ялагдлаа.
Тэрбээр “А” хэсэгт багтсан бөгөөд эхний тойрогт чацархаг том биетэй дэлхийн аваргын мөнгөн медальт Кубын Жозе Арментерозтай барилдаж, эн тэнцүү хүч үзсэн боловч ганц оноогоор ялагдал хүлээж тэмцээнээ өндөрлүүллээ.
Манай эмэгтэй жүдочдын сүүлчийн тамирчин 78 кг-д ОУХМ П.Лхамдэгд энэ өдөр барилдсан бөгөөд түүний жинд нийт 18 жүдоч өрсөлдлөө. Тэрбээр “А” хэсэгт багтсан бөгөөд эхний тойрогт Унгарын Абигэл Жоотой барилдан ялагдаж дэвжээг орхилоо. П.Лхамдэгдийн бэртэл барилдааны явцад сэдэрсэн юм.
Манай жүдочдын багийн сүүлийн бөх болох ОУХМ Б.Тэмүүлэн өнөөдөр эрэгтэйчүүдийн +100 кг-д өрсөлдөнө.
Д.Өлзий