“АПУ” ХК эхний хагас жилд 9.7 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГМонголын хөрөнгийн биржийн 1-р ангилалд бүртгэлтэй “АПУ” ХК хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа олон нийтэд нээлттэй тайлагналаа.
Тус компани 2016 оны эхний хагас жилд 9.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь өмнөх оны мөн үеэс 67.2 хувиар өссөн үзүүлэлт юм. Цэвэр ашгийн хэмжээ өсөхөд гадаад валютын ханшийн алдагдал тайлант хугацаанд бага байсан нь голлох нөлөөллийг үзүүлсэн байна.
“АПУ” ХК компанийн бодит үнэ цэнэ болон хувьцааг зах зээлд чөлөөтэй арилжаалагдах нөхцөлд анхааран хувьцаагаа хуваасан бөгөөд цаашид валютын зээллэгийг төгрөгт шилжүүлэх, бонд гаргах, түүхий эд материалын форвард хэлцэл хийх зэргээр ашигт ажиллагаагаа нэмэгдүүлэхээр ажиллаж байгаагаа дуулгалаа.
Б.Заяа