“Актив хөрөнгийн эргэн төлөлтийг сайжруулах” олон улсын семинар болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ“Актив хөрөнгийн эргэн төлөлтийг сайжруулах нь” сэдэвт олон улсын семинарыг Монголын Хадгаламжийн Даатгалын корпораци, Олон усын хадгаламжийн даатгагчдын холбоо /ОУХДХ/-той хамтран энэ сарын 15-нд Монголд анх удаа зохион байгуулах гэж байна.
Тус семинарт Олон улсын хадгаламжийн даатгагчдын холбоо, ОУХДХ-ын Ази номхон далайн бүсийн хороо, Японы хадгаламжийн даатгалын корпораци зэрэг 13 орны 30 гаруй төлөөлөгчид болон Дэлхийн банк, Монгол банк, банк санхүүгийн байгууллагуудын төлөөлөл оролцох аж.
Энэхүү семинар нь актив эргэн төлөлтийн хууль, эрх зүйн орчинг сайжруулах, хүндрэлд орсон банкны актив хөрөнгийг нөхөн барагдуулах үр дүнтэй арга зам, механизмыг судалж хэрэгжүүлэх болон санхүүгийн байгууллагуудад тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцож, туршлага хуваалцах зорилготой юм.
Олон улсын семинар гурав хоног үргэлжлэх аж.
М.Үүрийнтуяа