СЭЛЭНГЭ: Захиргааны зөрчил өмнөх оныхоос 1.7 хувиар өссөн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-09-20 17:05:50

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын мэдээгээр 2022 оны 8 дугаар сарын байдлаар нийт 561 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 151 буюу 36.8 хувиар илүү байгаа ажээ.


Нийт гэмт хэргийн 150 буюу 26.7 хувь нь согтуугаар үйлдэгдсэн байна. Иргэн болон байгууллагад нийт 5010.0 төгрөгийн хохирол учирчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2454.2 сая төгрөгөөр нэмэгджээ. Учирсан хохирлын 1861.9 төгрөгийг нөхөн төлүүлж, нөхөн төлөлт 37.2 хувьтай байна.

 

Бүртгэгдсэн гэмт хэргийн 233 буюу 41.5 хувь нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, 192 буюу 34.2 хувь нь хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, 65 буюу 11.6 хувь нь байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, 29 буюу 5.2 хувь нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, 42 буюу 7.5 хувь нь бусад төрлийн гэмт хэрэг эзэлж байна.

 

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн 15.9 хувь нь малын хулгай байна. Энэ нь өмнөх оныхоос 15.6 хувиар өсжээ.

Оны эхний 8 сарын байдлаар 759 хүн эрүүлжүүлэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 106 буюу 16.2 хувиар өссөн байна.

Мөн 21055 захиргааны зөрчил илрүүлсэн нь өмнөх оныхоос 9143 буюу 1.7 хувиар өсжээ.

 

相关新闻