ТӨСӨВ 2023: Агаарын бохирдлын төлбөрт 40.4 тэрбум төгрөг төвлөрүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Агаарын бохирдлын төлбөрийн орлогоор 2023 онд 40.4 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэхээр тооцжээ.
Үүний 95 орчим
хувь буюу 38.4 тэрбум төгрөгийг олборлосон түүхий нүүрсэнд ногдуулах агаарын
бохирдлын төлбөрөөр, үлдсэн 2 тэрбум төгрөгийг авто тээвэр болон өөрөө явагч
хэрэгслээс ялгарах нүүрсхүчлийн хийнд ногдуулах төлбөрөөр тус тус төсөвт
төвлөрүүлэх аж.