Цагаан ноолуур 1 кг нь нийслэлд 107.5 мянга, Булган аймагт 70 мянган төгрөг хүрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2022-10-24 13:31:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Малын зах зээлийн дундаж үнийн энэ оны 9 дүгээр сарын мэдээллийг өмнөх сарынхтай харьцуулахад атан тэмээний үнэ 1.4 сая төгрөг болж, 5.3 мянга, хязаалан гунын үнэ 1.3 сая төгрөг болж, 1.9 мянган төгрөгөөр нэмэгджээ. 

Харин соёолон үрээний үнэ 1.1 сая төгрөг болж, 11.3 мянга, эр хонины үнэ 205.9 мянган төгрөг болж, 11 мянга, эр ямааны үнэ 142.3 мянган төгрөг болж, 7.1 мянган төгрөгөөр багассан байна. 


Эр хонины үнэ энэ оны 9 дүгээр сард Дархан-Уул аймагт хамгийн их буюу өмнөх сарынхаас 2.5 мянган төгрөгөөр багасаж, 242.5 мянган төгрөг, Хэнтий аймагт хамгийн бага буюу өмнөх сарынхаас өөрчлөлтгүй 168.2 мянган төгрөг байсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. 


Үхрийн 2 метрээс дээш урттай шир мөн сард 5.8 мянган төгрөг болж, өмнөх сарынхаас 1.1 мянга, цагаан ноолуурын 1 кг-ын дундаж үнэ 93.8 мянган төгрөг болж, өмнөх сарынхаас 7.5 мянган төгрөгөөр багассан аж. Цагаан ноолуурын 1 кг-ын дундаж үнэ 9 дүгээр сард Улаанбаатар хотод хамгийн их буюу 107.5 мянга, Булган аймагт хамгийн бага буюу 70 мянган төгрөг байлаа. 

相关新闻