Булган сум 25 тн өвс нөөцлөхөөр төлөвлөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн Булган сумын нөөцийн газар өвөлжилтөнд бэлтгэж 25 тн өвс нөөцлөхөөр гэрээ байгуулах гэж байна.
Өнгөрсөн онд 37,5 тн өвс нөөцөлсөн, энэ онд төсөв мөнгө танагдсан учраас ийнхүү 10 - аад тонноор багасгаж нөөцлөхөөр боллоо. Харин өнгөрсөн оны 20 тн тэжээл одоо нөөцөд байгаа бөгөөд тухайн үедээ хувийн компаниудын тэжээл нөөцийнхөөс хямд үнээр зах зээл дээр борлуулагдсан учраас ийнхүү үлджээ. Энэ онд нэмж хэдэн тн тэжээл нөөцлөх нь тодорхойгүй байна. Төсөвтөө тааруулж "Хангайн гурил" ХХК - тай гэрээ хийхээр төлөвлөөд байна.
Аймгийн хэмжээнд хичнээн тн өвс, тэжээл бэлтгэх талаар эцсийн дүн хараахан гараагүй байна.
П.Батням