Төгрөгийн хадгаламж багасаж, валютынх нэмэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2022-11-21 15:07:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төгрөгийн хадгаламж 2022 оны 10 дугаар сарын эцэст 12.4 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 152.8 (1.2 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 2.7 (17.6 хувь) их наяд төгрөгөөр багасав.


Төгрөгийн хадгаламжийн 11.2 (90.3 хувь) их наяд төгрөг нь иргэдийн, 1.2 (9.7 хувь) их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагынх юм.


Харин валютын хадгаламж 4.6 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 26.8 (0.6 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 611.4 (15.2 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. 

相关新闻