Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын нэрэмжит “Тэнгэрийн хүү” яруу найргийн наадам болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавын мэндэлсний 85 жилийн ойг тохиолдуулан их найрагчийн нэрэмжит “Тэнгэрийн хүү” яруу найргийн улсын наадмыг зохион байгуулах гэж байна.
Наадамд
оролцогчид Шаравын Сүрэнжав, эх орон, шударга ёс, хүнлэг сэтгэл, залуу нас
сэдвийн хүрээнд 3-5 бүтээлээ 2023 оны гуравдугаар сарын 1-нийг хүртэл https://forms.gle/mDTPUeGEPoBH6gu97 холбоосоор ирүүлэх
боломжтой.
Тус наадам
яруу найраг сонирхогч хүн бүхэнд нээлттэй бөгөөд ирүүлсэн бүтээлүүдийг утга зохиол судлаач, уран бүтээлчдээс бүрдсэн
шүүгчдийн бүрэлдэхүүн сонгон шалгаруулах
юм.
Шалгарсан
бүтээлүүдээр эмхэтгэл хэвлүүлэхээс гадна
тэргүүн байрт нэг сая төгрөг, дэд байрт 800 мянга, гутгаар байрт 500 мянган
төгрөг, тус тус өргөмжлөл гардуулна. Харин тусгай байрт Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын нэрэмжит
шагнал олгох юм.
Ш.Сүрэнжав “Ерэн
баатрын дууль”, “Багш”, “Би тэнгэрийн хүү”, “Миний Монгол”, “Ард Монгол”, “Гар”
зэрэг иргэний утга уянгын шүлэг найраглал хийгээд “Хэрлэнгийн барьяа” роман,
“Амьд явбал нэгийг үзнэ”, “Мартаж болшгүй он жилүүд”, “Долгионт жилүүдийн
туужис” зэрэг эсээ дурсамж, эрийн гурван наадмын тухай өгүүлсэн уран сайхны киноны зохиолоор нь “Гарьд
магнай”, “Тод магнай”, “Цэц магнай” уран сайхны кино бүтээжээ.