Шинийн 3-нд ГССҮТ-өөр 346 хүн үйлчлүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ГССҮТ энэ оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн тоон мэдээг танилцууллаа.
Шинийн 3-нд тус эмнэлгийн хүлээн авах, яаралтай тусламжийн тасгаар 346 хүн үйлчлүүлжээ. Үүний 260 нь нийслэл, 86 нь орон нутгаас ирсэн иргэд аж. Мөн энэ өдөр 330 хүн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд 19 хүн эрчимт эмчилгээ хийлгэсэн байна.