Австрийн Танхим нь муж, хотуудын танхимуудын толгойлдог

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-02-24 11:54:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол-Австрийн бизнес форумыг ирэх сард хоёр талаас зохион байгуулах гэж байна. Тодруулбал, Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа ЭСЯ, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн Танхим, Австрийн Эдийн засгийн танхим 3 дугаар сарын 16-22-нд Вена хотноо Австрийн Эдийн засгийн танхим (WKO)-ын байранд зохион байгуулах нь.


Австрийн Эдийн засгийн танхим нь муж, хотуудын танхимуудын толгой байгууллага буюу Австри Улсын Холбооны түвшинд хариуцан үйл ажиллагаа явуулдаг байгууллага гэж зохион байгуулагчдаас мэдээллээ. Форумд Австрийн банк, санхүү, эм, эмийн үйлдвэр, хүнс, аж үйлдвэр, технологийн компаниуд, Монголын талаас алт олборлолт, ноос, ноолуур, хүнсний чиглэлийн ААН-үүдийн төлөөлөл оролцохоор бүртгүүлжээ.




Австрийн Эдийн засгийн танхим, МҮХАҮТ хамтран зохион байгуулах уулзалтаар хоёр улсын хоорондох худалдааны тоо хэмжээг нэмэгдүүлэхэд талууд хамтран ажиллах санал тавьж, харилцан мэдээ, мэдээлэл солилцох юм.

Хоёр улсын бизнес эрхлэгчдийн ажил хэргийн уулзалт үүний өмнө уламжлал болон зохиогдож ирсэнч ковидын цар тахлаас болж сүүлийн 2 жил завсарлаад байв. Хамгийн сүүлд 2019 онд Улаанбаатар хотноо болсон Монгол-Австрийн чуулга уулзалтад Австрийн эрүүл мэндийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч “AME International”, төмөр зам, барилга, үйлдвэрлэлийн технологийн Getzner Werkstoffe GmbH, цаас, цаасан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч IBS Austria GmbH, эмнэлгийн тоног төхөөрөмж, дэд бүтцийн VAMED Engineering GmbH” компаниуд оролцсон.




Мөн барилга, угсралтын даацын ган хийцийн Waagner-Biro Austria Stage Systems GmbH, технолги аутсорсингийн VACE Systemtechnik GmbH, аврах, гал унтраах машин механизмын Rosenbauer International AG” болон “Raiffeisen Bank International AG, UniCredit Bank Austria AG” зэрэг банк, санхүүгийн байгууллага, тэргүүлэгч компаниудын төлөөлөл оролцож үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулан хамтын ажиллагааг эхлүүлсэн юм.

相关新闻