Мурат Карагөз 5 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцов
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛБНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Мурат Карагөз өнөөдөр Ататуркийн нэрэмжит 5 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолд оролцлоо.
Уг арга хэмжээнд Элчин сайдаас гадна БСШУС-ын сайд Ж. Батсуурь, сургуулийн захирал Н. Гэндэнсүрэн, Нийслэлийн Боловсролын газрын төлөөлөгчид, багш, эцэг эхчүүд болон сурагчид оролцлоо.
Нээлтийн үеэр Элчин сайд Мурат Карагөз, “5 дугаар сургууль нь сургууль нь БНТУ-ыг үндэслэгч, 20-р зууны нэрт төрийн зүтгэлтэн Ататуркийн нэрэмжит юм. Энэ хичээлийн жил эхэлхээс өмнө Туркийн Засгийн газар, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-ийн шугамаар тус сургуулийн гадна ханыг гантиг чулуугаар өнгөлөх 640 мянган ам.долларын төслийг Эйч Эн Си компаниар гүйцэтгүүлэн хүлээлгэж өгсөн” хэмээв.
БСШУС-ын сайд Ж.Батсуурь Ататуркийн нэрэмжит 5 дугаар сургууль төдийгүй Монгол улсын боловсролын салбарт хөрөнгө оруулж буйд нь Туркийн Засгийн газарт талархаж буйгаа илэрхийлээд “Энэ жил хэрэгжиж эхлэх ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрийн шинэчлэл нь сургалтын чанарт ахиц гаргана гэдэгт итгэж байна” гэв.
Нээлтийн ёслолын үеэр сурагчид турк болон монгол дуу дууллаа.
Ч.Ариунболд