СЭЛЭНГЭ: Сумдын операторуудыг чадавхжууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-04-03 16:18:04

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ЗДТГ-аас иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хүргэдэг операторуудад шинэ мэдлэг олгожээ.


Сургалтын хүрээнд операторууд Хувь хүний хөгжил, суурь ур чадвар, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын журам, Цахим хөгжлийн багц хууль, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр үйлчилгээ үзүүлэхэд тулгарч болох бэрхшээл, шийдвэрлэх арга зам, Мэдээллийн аюулгүй байдал, E-mongolia аппликейшн ашиглах заавар сэдвийн хүрээнд шинэ мэдлэг мэдээллийг авсан байна.


Дээрх үйл ажиллагаанд аймгийн 17 сумын операторууд хамрагдаж мэдлэгээ дээшлүүлсэн аж. Сургалтыг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, E-Mongolia академитай хамтран явуулжээ.


Сургалтын сургагч багшаар Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын сургалт, хөгжлийн хэлтсийн дарга Т.Гантуяа, аймаг хариуцсан мэргэжилтэн Б.Анхбаяр, багш О.Билгүүн, E-Mongolia академийн процесс аналист Б.Мөнхтулга, төслийн менежер Б.Батзул нар ажиллалаа.

相关新闻