ХААДС-гийн 280 сая төгрөгийн зээлийг долоо хоногийн дотор эргүүлэн төлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-04-18 09:32:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХААДС-аас зээл авсан 6092 зээлдэгчийн 52.4 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй мэдээллийг 7 хоногийн өмнө нээлттэй болгосон. Энэ сарын 17-ны өдрийн байдлаар, 791 зээлдэгчийн 29.7 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй мэдээллийг shilen.gov.mn сайтад байршуулжээ.


Иргэд, олон нийт, сэтгүүлчид шаардаж, мэдээлэл ил тод болсны үр дүнд 7 хоногийн хугацаанд 280 сая гаруй төгрөгийн зээл эргэн төлөгдсөн байна. ЦХХХ-ны сайд Н.Учрал энэ тухайд хэлэхдээ, "Бид мэдээлэл хариуцагчдын үйл ажиллагаанд дүн тавихгүй. Харин мэдээллээ ил тод болгож, мэдэх эрхийг хангаж, хуулийн хэрэгжилтийг биелүүлж байгааг нь үнэлж, олон нийтэд мэдээлж байна. Ирүүлсэн мэдээллийг сайнтай муутай нь, төлсөн төлөөгүй, гадаадын болон дотоодын гэж ялгалгүйгээр хуулийн хүрээнд иргэдэд ойлгомжтой байдлаар тоон мэдээ хэлбэрээр ил тод болгосоор байна. 


Тиймээс аливаа асуудалд сургаар биш судалгаатай хандаж, хардаж биш харж мэдэж хэлэлцэх өргөн боломж нээх нь “ШИЛ” ажиллагааны зорилго юм" гэлээ. 

相关新闻