Хараагүй иргэдийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв шинэ байртай болжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хараагүйчүүдийн холбооны дэргэдэх Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв шинэ байртай боллоо.
Тус төв 2015 онд байгуулагдсан ч өөрийн гэсэн хичээлийн байргүй, харааны бэрхшээлтэй иргэдэд чанартай боловсрол олгох, хөдөлмөр эрхэлж орлогын эх үүсвэртэй болоход нь туслахад анги танхимын хүрэлцээ хамгийн чухал байсан юм. Тиймээс БШУЯ-ны 250 сая төгрөгийн санхүүжилтээр хөгжлийн төвийн хуучин барилгыг засварлан өчигдөр ашиглалтад орууллаа.
Тус төвд технологийн мэргэжилтэн, эмчилгээний бариа засалч, бэлэг дурсгалын урлаач, кофе бэлтгэгч зэрэг 7 чиглэлээр 80 гаруй хараагүй иргэн мэргэжлийн боловсрол эзэмшиж байна.