Монгол, Польшийн санхүүгийн байгууллагууд Санамж бичиг байгуулан ажиллаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Польш улсын хамтын ажиллагааны хүрээнд хоёр орны хөрөнгийн зах зээл, санхүүгийн салбарыг уялдуулан хөгжүүлж, санхүүгийн зохицуулагч болон дэд бүтцийн байгууллагуудын хамтын ажиллагааг тогтоох нь чухал байна. Энэ нь гадаадын, тэр дундаа Европын хөрөнгө оруулагчдыг Монгол Улсын хөрөнгийн зах зээлд оролцох идэвх сонирхлыг нэмэгдүүлэхэд чиглэнэ. Энэ талын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь эдийн засгаа төрөлжүүлэх, олон тулгуурт, зохистой бүтэцтэй болохыг зорьж буй Монгол Улсын хувьд Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудагийн Монгол Улсад хийж буй төрийн айлчлалын онцлог болж буйг СЗХ-ны удирдлагууд хэлж байна.
Айлчлалын үеэр СЗХ-ны
дарга Д.Баярсайхан Польш Улсын
Ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөх, Хөрөнгө оруулалт, худалдааны агентлагийн
төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Здзислав Сокалыг өнөөдөр хүлээн авч уулзах үеэр ийнхүү илэрхийлэв.
Тэрбээр хэлэхдээ, “Польш Улс нь эдийн засгийн өндөр өсөлттэй орны нэг бөгөөд Зүүн өмнөд буюу Зүүн Европын орнууд дундаа банк, санхүүгийн тогтвортой тогтолцоотой орны нэгд багтдаг. Мөн ХАА, хүнд машин механизм, хүнсний үйлдвэрлэл болон аялал жуулчлалын салбараа бодлогоор дэмжиж, эдийн засгаа эрчимтэй солонгоруулж чадсан орны нэг” гэдгийг онцлоод, Санхүүгийн зохицуулах хороо нь Польш Улсын Санхүүгийн хяналт шалгалтын байгууллагатай хамтын ажиллагаатай бөгөөд 2010 онд санамж бичиг байгуулж байсныг дурдав.
Польш Улс нь Монгол Улс руу хийж байгаа бараа бүтээгдэхүүний экспортын хэмжээгээр Европын Холбооны Улсад тэргүүлж байгаа орны нэг бөгөөд гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ нь 3,7 тэрбум евро байна.
Польш Улсын
Ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөх, Хөрөнгө оруулалт, худалдааны агентлагийн
төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Здзислав Сокал хэлэхдээ, хоёр улсын харилцаа өргөжин хөгжиж,
худалдааны эргэлт нэмэгдэхийн хэрээр тус улсын ААН-үүд Монгол Улсыг сонирхох сонирхол ихээхэн
өсөн нэмэгдэж байгааг хэлэв.
Уулзалтаар санхүүгийн
зах зээлийн салбарт холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахад дэмжлэг
үзүүлэх, мөн Санхүүгийн зохицуулах хорооны чадавхыг бэхжүүлэх хүрээнд техник,
арга зүйн туслалцаа, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлд хоёр тал
хамтран ажиллах талаар харилцан ярилцлаа.
БНПУ нь Монгол Улс руу хийж байгаа бараа бүтээгдэхүүний
экспортын хэмжээгээрээ Европын Холбооны Улсад тэргүүлж байгаа орны нэг бөгөөд
гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ нь 3,7 тэрбум евро юм байна.