БШУ-ы сайд Л.Энх-Амгалан болон албаныхан Саксон мужийн "Гар урчуудын танхим"-аар зочлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-04-26 15:18:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсролшинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон албаны бусад төлөөлөгчид ХБНГУ-д хийж байгаа ажлын айлчлалынхаа хүрээнд Саксон мужийн "Гар урчуудын танхим"-аар зочилжээ.

 

Энэ үеэр цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцсон байна. Тус улсад "Гар урчуудын танхим" 53 байдаг. Энэхүү танхимууд мэргэжлийн боловсрол, сургалтын хөтөлбөр, агуулга, үнэлгээний стандартыг тогтоох, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ажил олгогчдыг төлөөлөх, ажлын байран дахь болон ахисан түвшний сургалтыг зохион байгуулдаг онцлогтой хэмээн БШУЯ мэдээлэв.





相关新闻