Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 жолоочийг журамлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2016-09-08 13:22:27

Замын цагдаагийн газар (ЗЦГ)-ын бие бүрэлдэхүүн өчигдөр буюу энэ сарын 07-нд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 жолоочийг журамласан байна.

Мөн өдөр ЗЦГ-ын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 338 дуудлага, мэдээ мэдээлэл ирсэн байна. Үүнээс зам тээврийн ослын 242 дуудлага бүртгэгджээ.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн нутаг Нарны зам, Шунхлай ШТС-ын урд замд Landcruiser маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч овог нэр, оршин суух аяг тодорхойгүй 40-50 орчим насны эрэгтэйг мөргөж амийг нь хохироосон байна. Мөн Сүхбаатар дүүргийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, МУБИС-ийн хойд автобусны буудалд Цахилгаан тээвэр компаний троллейбусны жолооч О нь зорчигч 06 настай эмэгтэй А-г хаалгаараа хавчиж гэмтээжээ.

Ч.Ариунболд

相关新闻