Монголын түүх, соёлын хосгүй үнэт бүтээлүүд Эрдэнэт хотноо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-05-10 15:46:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Соёлын сэргэлт-2023 аяны хүрээнд “Монголын шилдэг уран зургууд” тусгай үзэсгэлэнг Эрдэнэт хотноо нээлээ.

 

Монголын түүх, соёлын хосгүй үнэт дурсгал болох Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн “Өвгөн хуурч”, Ардын зураач Г.Одонгийн “Ажлын дараа”, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын зураач, Төрийн соёрхолт Н.Цүлтэмийн “Талын айл” болон Ардын зураач, Төрийн хошой шагналт, УГЗ О.Цэвэгжавын “Эмнэг сургагч”, Д.Амгалангийн “Жаахан шаргын нутаг”, Ё.Өлзийхутагийн “Эх нутгийн эзэд” зэрэг Монголын дүрслэх урлагийн 30 орчим сор бүтээлийг дээжлэн үзүүлж байна.

 

Тус үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүдийг Катар Улсын Доха хотноо болсон FIFA дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр “On the Move” үзэсгэлэнд дэглэж, дэлхийн өнцөг булан бүрээс цугласан 72 мянган жуулчинд Монголын соёлыг дүрслэх урлагаар дамжуулан сурталчилсан юм. Уг үзэсгэлэнгээс хойш анх удаа Монголын Уран зургийн галерейг орхин Орхон аймагт аялж эхэллээ.

 

“Монголын шилдэг уран зургууд” тусгай үзэсгэлэнг Хүүхэд, залуучуудын театрт энэ сарын 10-15-ныг хүртэл олны хүртээл болгоно.  







相关新闻