“Буйлс цэцэглэх цагаар” номын баяр Говьсүмбэр аймагт
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний номын баяр хуульд заасны дагуу 5 дугаар сарын 19, 20, 21-нд орон даяар эхлэх бөгөөд нийслэлийн хувьд төв талбайд 26, 27, 28-нд үргэлжилнэ.
2021 оны УИХ-ын чуулганаар "Номын
баяр"-ын тогтсон өдрүүдийг Нийтээр тэмдэглэх болон тэмдэглэлт өдрийн
хуульд нэмэлт өөрчлөлтөөр оруулж, улс орон даяар тэмдэглэх, төр засгийн
зүгээс дэмжих, гойд анхаарах үйл ажиллагаа болохыг тунхагласан.
“Буйлс цэцэглэх цагаар - Говьсүмбэр үндэсний номын баяр 2023”-ыг энэ сарын 19-нд дуу бүжгийн Боржигон чуулга, Нийтийн номын санд зохион байгуулна.
Тус номын баярыг “Илүү их уншъя” уриан дор зохион
байгуулах юм.
Энэ
үеэр:
-Номын үзэсгэлэн худалдаа,
-Номын танилцуулга яриа, уулзалт,
-Ерөнхий боловсролын сургуулийн
сурагчид болон Политехник коллежийн оюутнуудтай уулзалт хийх,
-"Номын ертөнц" клуб юу хийдэг вэ? танилцуулах уулзалт,
-Номын санч, орон нутгийн зохиолч,
монгол хэл уран зохиолын багш нарын уулзалт,
-"Монголын түүх, Монголын түүхэнд
тодорсон хатад" лекц /зохиолч, СГЗ Б.Шүүдэрцэцэг/,
-"Соёл танин мэдэхүйн ажил гэж юу
вэ?" уулзалт, /"Үндэсний номын баяр"-ыг санаачлагч, ном зүйч,
сэтгүүлч Б.Сувд/,
-"Телевизийн урлаг буюу өөрөөрөө
байх нь" уулзалт /хөтлөгч, нэвтрүүлэгч СГЗ Б.Гантигмаа/,
-"Мэдрэмжийн үдэш" соёлын
хөтөлбөрт үдэшлэг /яруу найрагч Д.Галсансүх/,
-Комедиан Д.Мөнхбат "Сүнстэйгээ
хийсэн гэрээ",
-"Номын ертөнц" нэвтрүүлгийн
бичлэг, мэдээлэл,
-Урлагийн тоглолт,
-Шинэ номын нээлт,
-Зохиолчдын уулзалт болно.