БНХАУ-ын ӨМӨЗО-ы их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцуулах тэтгэлэг зарлалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын БШУЯ, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2023-2024 оны хичээлийн жилээс БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын тэтгэлгээр бакалаврын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалт зарлалаа.
Бакалаврын хөтөлбөрт 1 жилийн хэлний
бэлтгэл, 4 жилийн үндсэн сургалт багтана.
Тавих шаардлага:
• Сонгон шалгаруулалтад ерөнхий
боловсролын сургууль төгссөн Монгол Улсын 25 хүртэлх насны иргэн байна;
• Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн
их, дээд сургуулийн суралцагч байх тохиолдолд голч дүн 3.2 ба түүнээс дээш
байна.
Тэтгэлэгт багтах зардал:
БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын
тэтгэлэгт Сургалтын төлбөр, Дотуур байрны төлбөр, Амьжиргааны тэтгэлэг /сарын 2500 юань/, Эрүүл мэндийн даатгалын зардал багтана.
Тэтгэлэгт хамрагдах иргэд эрүүл
мэндийн шинжилгээний зардал, оршин суух визийн зардал болон замын зардлыг өөрөө
хариуцна.
Суралцах сургууль болон мэргэжлийн
чиглэл:
Тэтгэлэг горилогч нь БНХАУ-ын ӨМӨЗО-ы
Боловсролын танхимаас зөвшөөрсөн их, дээд сургуулиудын дотроос 2 сургууль 2
мэргэжлийг сонгох бөгөөд сургууль өөрсдийн боломжид тулгуурлан зохицуулах юм.
Бүрдүүлэх баримт бичиг:
• Цахим өргөдөл /https://scholarship.esis.edu.mn/grant/login.html/
• “БНХАУ-ын ӨМӨЗО-ы тэтгэлэгт
хамрагдахыг хүссэн өргөдөл”-ийг 2 хувь бөглөх шаардлагатай ба хятад, эсхүл англи
хэлээр байна.
Гадаад паспортын хуулбар;
• Бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар, дүнгийн хуулбар /нотариатаар баталгаажуулж хятад хэлээрх орчуулгын
хамт байх/;
• Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн
их, дээд сургуулийн суралцагч байх тохиолдолд нэмэлтээр дүнгийн хуулбар оруулах
• Суралцах зорилго, суралцах
төлөвлөгөө, өөрийн танилцуулгыг багтаасан эссэ / хятад эсхүл англи хэлээр
байх/;
• Урлагийн чиглэлээр суралцах иргэд
бүтээлийн диск, уран зургийн чиглэлээр суралцах иргэд 2 хувь таталбар зураг, 2
хувь өнгөт зураг, 2 хувь бусад зураг оруулах
•Эрүүл мэндийн шинжилгээний хуудас
/Хятад Улсын эрүүл мэндийн хяналтын байгууллагын нэгдсэн хэвлэл бүхий хуудсыг
англи хэлээр бөглөсөн байх шаардлагатай.
Өргөдөл гаргагчид “Гадаадаас тус улсад суух хүмүүсийн эрүүл мэндийн шинжилгээний хуудас”-т заасан заалтын дагуу эрүүл мэндийн үзлэгт хамрагдах шаардлагатай. Цагдаагийн тодорхойлолт /E-Mongolia сайтаас авах боломжтой/.
Бүртгэлийг 2023 оны 5 дугаар сарын 15-наас 6
дугаар сарын 19-нийг хүртэл https://scholarship.esis.edu.mn/grant/login.html
цахим хаягаар шинээр эрх нээж бүртгэл хийнэ.