Н.Мандуулыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар томилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-05-17 11:14:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Н.Мандуулыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилохоор шийдвэрлэжээ.  

 

Мөн үеэр Н.Мандуулыг Хөгжлийн банкны хямралын үеийн менежментийг амжилттай хэрэгжүүлсэн хэмээн сайшаасан байна. Тэрбээр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын албан тушаалд цар тахлын хуулийн дагуу түр томилогдсон тул сонгон шалгаруулалт явуулах замаар удирдлагыг шинээр томилох нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа илэрхийлж, өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаад байсан юм. 




相关新闻