Дэлхийн банкны боловсролын салбар хариуцсан захирал, мэргэжилтнүүд Монголд айлчилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-05-19 12:14:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн банкны боловсролын асуудал хариуцсан захирал ноён Хайме Сааведра болон Дэлхийн банкны боловсролын асуудал эрхэлсэн мэргэжилтнүүд Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, Боловсролын үндэсний хүрээлэнгийн секторын эрхлэгч, мэргэжилтнүүдтэй өнөөдөр уулзлаа.

 

Уулзалтын үеэр Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир “Ковид-19-ийн улмаас боловсролын салбарт үүссэн бэрхшээлүүд, түүнийг даван туулах стратеги, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар танилцуулж, Дэлхийн банкнаас Монгол Улсад хэрэгжүүлсэн "Боловсролын чанарын шинэчлэл" төслийн үр дүнгийн талаар ярилцав. 



相关新闻