Ахлах ахлагч Б.Ариунболд байлдааны самбын дэлхийн аварга боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬБайлдааны самбо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 68 кг-ын жинд Хилийн 0101 дүгээр ангийн жагсаалын дарга, ахлах ахлагч Б.Ариунболд алтан медалийн эзэн болж, дэлхийн аварга хэмээх эрхэм алдрыг хүртлээ.
Ийнхүү дахин нэг хилчин дэлхийн спортын тавцанд улс эх орон төдийгүй хилчдийнхээ нэрийг өндөрт өргөж, алтан соёмбот далбаагаа намируулж, төрийн дууллаа эгшиглүүллээ.
Тус тэмцээнд нийт 60 гаруй орны 1200 гаруй тамирчиг тулааны 17 төрлөөр өрсөлдөж хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон юм.
Тэмцээн Бүгд найрамдах Солонгос улсын Чонжу хотод зохиогдсон юм.
Ж.Батсайхан