Анхааруулсаар байтал хүүхэд мөргөсөн хэрэг гарсаар байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-09-13 15:01:43

Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсээс авсан мэдээгээр өчигдөр нийт 368 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авчээ. Эдгээрээс зам тээврийн ослын 289 дуудлага бүртгэгдсэн байна.

Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 15 бүртгэгдэж, 1 хүний амь нас хохирч 16 хүн хүнд, хөнгөн гэмтжээ. Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг "Дээд бодь" хийдийн урд замд “N.Tidda” маркийн авто машины жолооч “Howo ZZ1257” маркийнавто машинтай мөргөлдөж, жолооч 26 настай эрэгтэйн амь нас хохирч, 23 настай зорчигч эмэгтэй хүнд гэмтсэн байна. 

Сүхбаатар дүүргийн нутаг "Хангай хотхон"-ы 503 дугаар байрны урд замд “N.X-Trail” маркийн авто машины жолооч хичээлээ тараад ганцаараа явж байсан найман настай эрэгтэй хүүхдийг мөргөж гэмтээсэн бол Хан-Уул дүүргийн нутаг 65 дугаар цэцэрлэгийн хойд замд “T.Prius” маркийн авто машины жолооч  есөн настай, дөрвөн настай хоёр эмэгтэй хүүхдийг мөргөж гэмтээжээ. Мөн  сургуулийн өмнөх насны  хоёр хүүхэд, сургуулийн насны хоёр хүүхэд осолд өртсөн байна.

Харин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч гурав, явган зорчигч дөрөв байгаа бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 жолоочийг илрүүлсэн байна.

Ж.Батсайхан

相关新闻