Гадаадын 34 иргэн гэмт хэрэгт холбогдон шалгагджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2016-09-13 16:41:39

Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас ирүүлсэн мэдээллээр энэ оны 9 дүгээр сарын 12-ны байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын 34 иргэн гэмт хэрэгт холбогдон шалгагджээ.

Үүнд, БНХАУ-ын 17 иргэн, БНСУ-ын 6, ОХУ-ын 4, АНУ-ын 3, Вьетнам, Унгар, ХБНГУ, Израль улсын тус бүр нэг иргэн байна. Түүнчлэн өнөөдрийн байдлаар гадаадын 20 иргэн баривчлах, цагдан хорих байранд хоригдож байгаа бол 7 улсын 22 иргэн ял эдэлж байгаа аж.

Гэмт хэрэгт өртөж хохирсон гадаадын иргэдийн тухай статистикийг харвал, өнгөрсөн хугацаанд гадаадын 96 иргэн гэмт хэрэгт өртөж хохирсон байна. Өөрөөр хэлбэл, БНХАУ-ын 34, БНСУ-ын 16, ОХУ-ын 12, Вьетнам улсын 8, АНУ-ын 5, Франц улсын 3, Энэтхэг, Малайз, ХБНГУ, Япон улсын тус бүр 2, Австрали, Армени, Украйн, Перу, Польш, Австри, Швейцарь, Бельги, Турк, Англи улсын тус бүр нэг иргэн  гэмт хэрэгт өртөж хохирчээ.

Б.Туул

 

相关新闻