Цэцийн дунд суудлын хуралдаан болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬҮндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан энэ сарын 21-ний өдөр болно.
Нэр бүхий иргэн Үндсэн хуулийн Цэцэд хандаж, Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэгт орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчид хууль зөрчсөн тохиолдолд бусад сонгуульд нэр дэвшигчтэй харьцуулахад хэт өндөр хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байгаа нь Үндсэн хуульд заасан хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, хүнийг эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаж үл болох тухай зэрэг заалтыг зөрчсөн гэсэн мэдээлэл ирүүлсэн бөгөөд түүний дагуу Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэв.
Тус хуралдаанаар уг маргааныг хянан хэлэлцэх аж.
Б.Туул