480 гаруй иргэний цахим картаар залилан хийжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-09-14 14:30:00

  Монгол Улсын иргэдийн цахим картын мэдээллийг хууль бусаар олж авч, гадаадад гүйлгээ хийсэн тохиолдол бүртгэгдсэн тухай ЦЕГ-аас  мэдэгдлээ.

Залилангийн энэхүү хэргийг илрүүлэхээр мөрдөн шалгах явцад 480 гаруй иргэний картыг ашиглаж, 120 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан байжээ. Тус хэрэгт БНХАУ-ын хоёр иргэнийг буруутган сэжигтнээр татаж, саатуулан байцааж эхэлсэн байна. Цаашид хохирогчийн тоо, мөнгөн дүн өсөх магадлалтайг Б.Баатархүү анхааруулав. Тиймээс иргэд цахим картаа хаяж үрэгдүүлсэн тохиолдолд хаалгах, итгэлгүй хүнд картаа өгч явуулах, АТМ-ээс мөнгө авахдаа ардаа хүн байгаа эсэхийг нягтлах хэрэгтэй. Банкны мэссэж үйлчилгээндээ хяналттай хандахыг цагдаагийнхан сэрэмжлүүллээ.

Ж.Батсайхан

相关新闻