Налайхад дайчилгааны хээрийн сургууль үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-09-14 14:40:10

БХЯ, ЗХЖШ, Нийслэлийн ЗДТГ хамтран -ын  жил бүр дайчилгааны команд штабын хээрийн сургууль хийдэг. Энэ хээрийн сургуулийн нээлт явцад БХ-ын сайд Б.Бат-Эрдэнэ болон Эрүүл мэнд, спортын сайд А.Цогцэцэг, хотын удирдлагууд оролцсоныг өмнө нь мэдээлсэн. 

 Энэ жилийн хээрийн сургуулийн онцлог нь гамшиг ослын үед эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх, авран хамгаалах чиглэлээр болж байна. Сургуульд үндсэн бүрэлдэхүүн болох Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдаас гадна нийслэлийн дүүргүүдийн эмч, эмнэлгийн ажилтнуудыг оролцуулж байгаа. Нийслэлийн 6 дүүргийн эмнэлгийн 60 гаруй эмч, эмнэлгийн ажилтан болон хувийн эмнэлгийн ажилтнууд хээрийн нөхцөлд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх сургалтаар хээрийн нөхцөлд эмнэлгийн тусламж үзүүлэх, гоц халдварыг намжаах, устгах, түүнээс хэрхэн авран хамгаалах ажиллагаа гүйцэтгэж байна.

Дайчилгаатай команд штабын хээрийн сургуулийн явцтай өнөөдөр ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат,  БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан, ЗХЖШ-ын Бодлого төлөвлөлт, стратегийн газрын дарга, бригадын генерал Ж.Бадамбазар нарын БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, улсын эмнэлэг болон дүүргүүдийн эмнэлгийн дарга, нийслэлийн дүүргүүдийн цэргийн штабынхан танилцлаа. 

Ж.Батсайхан

相关新闻