Эрүүгийн 4 хэргийг прокурорт шилжүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬАвлигатай тэмцэх газар 2016 оны 9 дүгээр сарын байдлаар гэмт хэргийн шинжтэй 4 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 22 гомдол, мэдээллийг шалгасан байна.
Эдгээрээс 3 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, 4 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүллээ. Ажиллагаанд 16 гомдол, мэдээллийг шалгаж байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 47 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 4 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлэв. Одоогоор 43 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж шинээр нэг хэрэгт эрүү үүсгэн шалгаж байна гэж мэдээллээ.
Ж.Батсайхан