Хоёр настай хүүхдийг мөргөж амь насыг нь хохироожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-09-15 10:13:32

Баянхонгор аймгийн төвөөс баруун тийш 120 км-т Богд сумын 2-р баг Элбэг гэх газар өчигдөр хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ. 

Тодруулбал Honda Mighty автомашины жолооч Э нь явган зорчигч 2 настай, эмэгтэй Д-г мөргөжээ. Мөн өчигдөр Баянгол дүүргийн нутаг “Өргөө” кино театрын хойд уулзварт марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 73 настай, эмэгтэй Б-г мөргөж гэмтээн ослын газрыг орхин явсан хэрэг гарчээ. 

Замын цагдаагийн газрын ЖШУХ-т өчигдөр нийт зам тээврийн ослын 252 дуудлага бүртгэгдсэн бөгөөд  1 хүний амь нас хохирч 14 хүн хүнд, хөнгөн гэмтэж, осолд сургуулийн насны 3 хүүхэд өртсөн байна.

Н.Туяа

 

相关新闻