Хуульчийн мэргэжлийн шалгалтыг 11 дүгээр сарын 23-25-нд явуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-09-15 10:38:38

2016 оны хуульчийн мэргэжлийн шалгалтыг Улаанбаатар хотноо 11 дүгээр сарын 23-ны өдөр сорилго, 24,25-нд бодлого хэлбэрээр зохион байгуулах болжээ.

Шалгалтын бүртгэлийг https://burtgel.mglbar.mn/ цахим хуудсаар дамжуулан явуулах бөгөөд бүртгэлийн хугацаа энэ сарын 8-ны өдрөөс эхэлж, 10 дугаар сарын 23-ны өдрийн 24:00 цагт дуусгавар болно. Шалгалт авах газар, шалгалтын цагийн хуваарь болон бодлогын шалгалтад бэлтгэх сургалттай холбоотой мэдээллийг тухай бүр Хуульчдын холбооны цахим хуудсанд байршуулах юм байна.

Шалгалтын сорилгын болон бодлогын хураамжийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын худалдаа болон тус хүрээлэнгийн 503 тоот /Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын Санхүү, аж ахуйн хэлтэс/-оос худалдан авах боломжтой аж. 

Н.Туяа

相关新闻