Хөрөнгө оруулагчдын гомдлыг хүлээж авах хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬХөрөнгө оруулагчдын санал гомдлыг хүлээж авах хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байна.
Хөрөнгө оруулагч, аж ахуй эрхлэгчдэд төрийн захиргааны болон хуулийн байгууллагаас хууль бусаар дарамт учруулсан, хүнд суртал гаргасан, үндэслэлгүйгээр мөрдөн шалгах зэргээр эрх ашгийг нь хохироосон асуудлыг судалж санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг Хууль зүй, Дотоод хэргийн сайд С.Бямбацогтоор ахлуулж байгуулсан. Ажлын хэсэг хөрөнгө оруулагчдын санал гомдол дээр үндэслэн зохиомлоор хянаж шалгаж байгаа эсэх дээр хяналт шалгалт явуулж буй.
Ажлын хэсэг байгуулаад удаагүй ч одоогийн байдлаар 4000 гаруй аж ахуйн нэгжийн хаагдсан дансыг нээсэн байна. Иймээс хөрөнгө оруулагчид, баялаг бүтээгчид өөрсдийн гомдлоо 263682 тоот утсаар болон medeelel@moj.gov.mn хаягаар хүргүүлж болох юм.
Ажлын хэсэг санал дүгнэлтээ ирэх сарын нэгний дотор Засгийн газарт танилцуулах аж.
Б.Туул