Засгийн газрын хуралдаанаар 24 асуудал хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан 10 цагаас болно.
Засгийн газрын хуралдаан долоо хоног бүрийн лхагва гарагт хуралддаг товтой. Өнөөдрийн хуралдаанаар нийт 24 асуудал хэлэлцэхээр тов гарсан байна.
Үүнд Улаанбаатар хотод гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг арилгах, нийслэлийн хот төлөвлөлт, газар зохион байгуулалттай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай, Монгол Улсын гамшгаас хамгаалах бэлэн байдал, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, Тавантолгой дулааны цахилгаан станцын тендерийн сонгон шалгаруулалт, "Шил" ажиллагааны явц зэрэг асуудал багтсан аж.