Хил хамгаалах байгууллагын хүндэтгэлийн тоглолт болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Орчин цагийн хил хамгаалах байгууллага байгуулагдсаны 90 жилийн ойд зориулан Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын уран бүтээлчдийн “Том хайр” хүндэтгэлийн тоглолт Хилчдийн баярын өдөр буюу энэ сарын 17-нд UB Palace-д болно.
Тоглолтод МУГЖ Б.Ганчимэг тэргүүтэй хилийн цэргийн дуу
бүжгийн 130 гаруй уран бүтээлч үе үеийн хилчдэд зориулан хүндэтгэлийн тоглолтоо үзэгч түмэндээ хүргэх гэж байна.
Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулга нэг жилийн өмнөөс найрал хөгжмийн бүтцээ
өөрчилжээ. Энэ тоглолт нь хуучин уран бүтээлүүдийг шинэ найрал хөгжмийн бүтцэд зориулж
шинэчилснээрээ онцлог юм. Тоглолтын өмнө хилийн цэргийн ангиудын онцлогийг харуулсан музейн үзэсгэлэн,
хилийн цэргийн байгууллагуудыг сурталчлах өдөрлөг болж байгаа.
Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгаас хилчдэд зориулсан том
хэмжээний тоглолтыг анх удаа ийнхүү хийж байгаа юм. Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулга нь ардын хөгжим, үлээвэр
хөгжим, страд дуу, бүжгийн “Хилчин” хамтлаг, найрал дууны ангийн уран
бүтээлчдээс бүрддэг. Монгол Улсын хил хамгаалалтад үүрэг гүйцэтгэж буй хилчид, тэдний гэр бүл, туслах
хүчний гишүүд, хил орчмын ард иргэдэд соёл, урлагаар үйлчлэх, тэдний сэтгэл
зүйн бэлтгэлийг хангах зорилготой байгууллага юм.
Т.Амаржаргал