Гамшгийн хамтарсан сургалт эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬОнцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Элчин сайдын яам, Аляскийн үндэсний гвард, Номхон далайн тусгай ажиллагааны командтай хамтран зохион байгуулж байгаа Гамшгийн удирдлага сургалт, дадлага сургууль өнөөдөр Хууль сахиулах их сургуульд эхэллээ.
Онцгой байдал, хил, цагдаа, шүүхийн шийдвэрийн сургуулийн албан хаагчдын гамшгийн удирдлагын чадварыг дээшлүүлэх, гамшгийн үед ажиллах харилцан хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах зорилготой уг сургалт, дадлага сургуульд АНУ-аас гамшгийн удирдлагаар мэргэшсэн багш, мэргэжлийн аврагчид багтсан 20 гаруй оролцогчтой баг ирсэн бөгөөд хамтран сургалт, дадлага явуулж байгаагаараа онцлог юм. “Гамшгийн удирдлага” сургалт, дадлага сургуульд нийт 70 гаруй албан хаагч оролцож байна. Гамшгийн хор уршгийг арилгах, харилцан туршлага солилцох чиглэлээр зохион байгуулах АНУ, Монгол аврагчдын хамтарсан дадлага сургуулийг ирэх сарын 22, 23-нд Онцгой байдлын ерөнхий газрын Аврах тусгай ангид бас болно.
Ж.Батсайхан