Шинэ Налайх хороололд гал гарч 2 хүн түлэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-09-19 17:02:17

Нийслэлийн Налайх дүүргийн 7 дугаар хороо, Шинэ Налайх хорооллын 7 дугаар байрны гадна дулаалга шатаж, хоёр хүн түлэгджээ.

Гал өчигдөр 16 цагийн орчимд гарсан бөгөөд Гал унтраах, аврах 28 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан байна. Гэвч уг гал түймэрт иргэн Б /30 настай, эрэгтэй/ О /30 настай, эрэгтэй/ нар 90 хувь түлэгдсэнийг тус дүүргийн Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгчээ.

Мөн урд шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрхэл багийн 13 дугаар  гудамжийн 8 тоот иргэн Б-ийн байшин шатсаныг Гал унтраах, аврах 27 дугаар ангийн 11 албан хаагч, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан байна.

Н.Туяа

 

相关新闻