Хүчирхийллийн хууль хэрэгтэйг сануулсан ноцтой хэрэг гарлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬНийслэлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны 11 байранд нөхөр нь эхнэрээ хэрцгийгээр хөнөөсөн аймшигт хэрэг гарлаа.
Талийгаач эмэгтэй толгойндоо хүнд гэмтэлтэй гэсэн оноштой ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт яаралтай түргэн тусламжавсан ч амь насаа алдсан байна. Хохирогч дөрөв хоногийн өмнөх хүнд гэмтлээ даалгүй ийнхүү хоxирчээ. Талийгаачийг эмнэлэгт эмчлүүлэх явцад бэртттэл зодсон нөхөр нь сахиур хийж, эмнэлгийн орон дээрээсээ дахин унагаж, тархины гэмтлийг нэмснээс гадна таван сартай жирэмсэн байсан, нөхөртөө байнга зодуулж дарамтлуулдаг байсан зэргийг БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Талийгаачийн нөхрийг сэжиглэн байцааж мөрдөн байцаалтыг үргэлжлүүлж байна. Ер нь нийгэмд гэр бүлийн хүчирхийллийг чангатгах тухай хуулийг гацаасан үед энэхүү ноцтой гэмт хэрэг гарсан нь олны бухимдлыг нэмж байна.
Ж.Батсайхан