Ууланд аялагчдад анхааруулга өгч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-09-19 19:10:08

Богд хан уулын Цэцээ гүний оргил руу амралтын өдрөөр аялагчид төөрсөн явдал гарсан байна.  аялах нь нэмэгдсэн. Өнгөрсөн амралтын өдрүүдэд  Богд уул руу аялсан таван хүн төөрсөн мэдээллийг  ар гэрийнхэн нь Онцгой байдлын газарт өгсөн байна.

Өнгөрсөн  бямба гарагт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан ууланд аяллаар явсан  дөрвөн хүүхэд төөрч сураггүй боллоо  гэсэн дуудлагыг үдшийн  21:25 цагт нийслэлийн Онцгой байдлын газар аваад  Аврах ангийн зургаан  албан хаагчийг ажиллуулсан. 16-19 насны хүүхдүүд ням гаригийн өглөөний  08:50 цагт  уулнаас өөрсдөө бууж иржээ. Мөн ням гаригт  56 настай, иргэн Б -г эрэн хайсан  аврагч нар  шөнийн  02:30 цагт уулнаас  олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна. Иймд сүүлийн үед иргэдийг уул руу явахдаа сонор сэрэмжтэй байхыг Нйислэлийн ОБГ-аас анхааруулж байна.

Ж.Батсайхан

 

相关新闻