Монгол медалийн чансаагаар 22-т эрэмбэлэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-10-05 10:43:02

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. "Ханжөү 2022" Азийн наадам 12 дахь өдрийн тэмцээн уралдаан өндөрлөлөө.

 

Азийн наадам эхэлснээс хойш 11 өдрийн дараа Монгол Улс аваргатай болов.  

 

Шар тивийн олимпод оролцож байгаа 45 улсаас 38 нь ямар нэгэн медаль хүртсэн бол алтан медаль зүүсэн 27 дахь улс нь Монгол боллоо. 

Одоогийн байдлаар монголчууд 1 алт, 4 мөнгө, 8 хүрэл медаль хүртсэн амжилтаар медалийн чансаагаар 22-т бичигдэж байна.

 

Медалийн тоо болон чансаагаар БНХАУ-ын баг тамирчид илт давуу тэргүүлж явна. Эзэн орны тамирчид одоогоор 316 медаль түүсний 171 нь алтан медаль аж.

 

Японы баг 147, БНСУ-ын баг 148 медаль хүртсэнээр удаалж байна. 

相关新闻