Чөлөөтийн Б.Болортуяа эхний ялалтаа авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-10-05 11:02:20

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. “Ханжөү 2022” Азийн XIX наадмын чөлөөт бахийн тэмцээн өнөөдрөөс эхэллээ.

 

Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд “Нурсултан-2019” ДАШТ-ий хүрэл, Токио-2020 олимпийн наадмын хүрэл медальт, Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Болортуяа өрсөлдөж байна.

 

Манай тамирчин эхний барилдаанаа Индонезийн Сандра Маримартай хийж 14:1 харьцаагаар яллаа. Удаах барилдаан буюу дөрөвний нэгийн шигшээд тэр Тайванийн Хсие Мен Хуантай барилдах юм.

相关新闻