Ч.Түвдэнтарваа хүрэл медалийн төлөө шалгарлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. “Ханжөү 2022” Азийн XIX наадмын жюү жицүгийн өрсөлдөөн өнөөдөр эхэллээ.
Манай
улсаас өнөөдөр эрэгтэйчүүдийн 69 кг-ын жинд Ч.Түвдэнтарваа, Э.Чинзориг, 62
кг-ын жинд Ө.Эрдэнэбаатар, Б.Баяртулга, эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Одгэрэл,
Т.Уянга нар өрсөлдөж байна.
Жамп
хөтөлбөрийн тамирчин Ч.Түвдэнтарваа эхний барилдаанаа Саудын Арабын тамирчин
Мухаммед Ибрахимийг идэвхийн оноогоор ялж, хасагдах шатанд Тайландын Хасде
Куннапонг 3:0-ээр ялж, улмаар шөвгийн наймд АНЭУ-ын тамирчин Алсувайди
Мухаммедед ялагдлаа.
Тэрбээр дагах барилдаанд АНЭУ-ын тамирчин Султан Жабрыг 2:0-ээр ялснаар хүрлийн төлөө БНСУ-ын тамирчин Жоо Сон Хе Ёнтой барилдахаар боллоо.
Шигшээ шатны өрсөлдөөн 15:00 цагаас эхэлнэ.