Монголын бүжигчид дэлхийн гурван цомтой эх орондоо ирнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-10-11 14:55:47

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. БНСУ-ын Сөүл хотод Хөгжөөн дэмжигч бүжгийн Дэлхийн цомын тэмцээн аравдугаар сарын 6-8-ны өдрүүдэд болжээ.


Анхдугаар тэмцээнд 21 орны 1000 гаруй тамирчин өрсөлдсөн бөгөөд Монголын баг тамирчид төрийн дууллаа гурвантаа эгшиглүүлж, дэлхийн гурван цомтой эх орондоо ирэх болсон байна.


Монголын бүжигчид тус тэмцээнд амжилттай оролцож, “Youth Team Hip Hop” төрөлд Н.Нандин-Эрдэнэ дасгалжуулагчтай “Сорхугтани” баг түрүүлж, төрийн дууллаа эгшиглүүлсэн байна.


Мөн Н.Нандин-Эрдэнэ дасгалжуулагчийн “Галт шувуу” баг “Primary Team Hip Hop” болон “Primary Doubles Hip Hop” төрөлд түрүүлж, дэлхийн цом гардан авчээ.

相关新闻