Хөлбөмбөгчид ДАШТ 2026 оны урьдчилсан шатны эхний тоглолтоо хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-10-11 15:09:01

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. 2026 онд АНУ, Канад, Мексик улсуудад явагдах ДАШТ болон 2027 онд Саудын Араб улсад зохион байгуулагдах Азийн цомын тэмцээнүүдийн урьдчилсан шатны эхний шатны тоглолтыг 10 дугаар сарын 12-нд Тажикстан улсад, 10 дугаар сарын 17-нд Монгол Улсад Афганистан улсын шигшээ багтай хийх юм.

 

Монголын Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ичиро Оцука 2026 онд болох ДАШТ-ий эхний шатанд өрсөлдөх шигшээ багийн бүрэлдэхүүнийг сонгохоор нийт 28 тоглогчийг дуудсан байна.

 

Өчигдөр манай шигшээ баг тоглолтын өмнөх эхний бэлтгэлээ амжилттай хийжээ.

 

Мөн Үндэсний шигшээ багт Словакийн Комарно клубээс Г.Ганбаяр болон Чехийн Славия Карловы клубээс Филип Андерсен Чинзориг нар нэгдсэн байна.

 

Тоглолтын хуваарь:

10-р сарын 12-нд Тажикистан, Душанбе хот

Афганистан Монгол 22:00 цагаас /УБ хотын цагаар/

10-р сарын 17-нд Монгол, Улаанбаатар хот

Монгол Афганистан 15:00 цагаас тоглоно.

相关新闻