Т.Тулга дэлхийн чансааг тэргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-10-19 09:48:43

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны  шинэчилсэн чансаагаар эрэгтэйчүүдийн 65 кг-д Т.Тулга жиндээ тэргүүнд жагсав.


Азийн наадмын дараах Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо чансаагаа шинэчилсэн нь энэ. Энэ чансааны эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинг тивийн наадмын аварга Т.Тулга 65 мянган оноогоор тэргүүлж байгаа юм.


Түүнчлэн эрэгтэйчүүдийн 86 кг-д Б.Бат-Эрдэнэ 35600 оноогоор есдүгээрт, 92 кг-д Г.Ганхуяг 27100 оноогоор долдугаарт эрэмбэлэгдсэн байна.


Харин эмэгтэйчүүдийн 50 кг-д Д.Отгонжаргал 55400 оноогоор дөрөвт, 53 кг-д Б.Болортуяа 47100 оноогоор тавд, 59 кг-д Х.Болортуяа 22900 оноогоор долдугаарт, 68 кг-д Э.Дэлгэрмаа 60 мянган оноогоор хоёрт, 72 кг-д Э.Даваанасан 48700 оноогоор гуравт жагссан байна. 

相关新闻