Абу Дабигийн “Их дуулга”-д Монголын гурван бөх зодоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-10-19 10:35:45

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Олон улсын жүдо бөхийн холбооны ээлжит цуврал тэмцээн болох Абу Дабигийн “Их дуулга” энэ сарын 24-нд АНЭУ-ын Абу Даби хотод эхэлнэ.


Гурван өдөр үргэлжлэх тус тэмцээнд 83 орны 475 тамирчин зодоглохоор мэдүүлэг өгчээ. Харин манай улсаас эрэгтэйчүүдийн 66 кг-д олон улсын хэмжээний мастер Г.Хэрлэн, Б.Эрхэмбаяр, 73 кг-д Э.Лхамаа барилдахаар нэрээ өгсөн байна. Тэгвэл зохион байгуулагч орны нэрийн өмнөөс манай тамирчин Б.Хорлоодой, Б.Алтанцэцэг, Б.Нармандах нар өрсөлдөх юм.


Энэ удаагийн тэмцээний эрэгтэйчүүдийн 73 кг-д 53, эмэгтэйчүүдийн 52 кг-д 31 тамирчин оролцохоор бүртгүүлсэн нь хамгийн өндөр тоо боллоо. Абу Дабигийн “Их дуулга”-ын медалийн төлөөх барилдааныг Монголд С1 телевиз шууд дамжуулна.

相关新闻