У.Сүрэнжав Азийн паралимпаас мөнгөн медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-10-24 10:02:43

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт У.Сүрэнжав Ханжөү хотод зохион байгуулж буй Азийн зуны спортын IY паралимпын медалийн салхийг хагалж мөнгөн медаль хүртлээ.


Тэрбээр шигшээ тулаанд БНХАУ-ын Шиан Шаотой тэнцүүхэн тулааныг өрнүүлж 10:9 харьцаагаар буюу нэг онооны зөрүүтэй хожигдсон юм.

У.Сүрэнжавын хувьд тус тамирчинтай энэ онд хоёр удаа учраа таарч хоёуланд нь хожжээ.

相关新闻