Оюуны тамирчид Филиппин улсыг зорив

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2023-10-26 14:43:02

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Филиппин улсын нийслэл Манила хотод энэ сарын 28-29-нд болох ой тогтоолтын нээлттэй тэмцээнд манай улсыг төлөөлөн Монголын Оюун ухааны академийн 11-24 насны 16 тамирчин багш, дасгалжуулагчийн хамт оролцохоор тус улсыг зорилоо.


Багийн бүрэлдэхүүн:

Дасгалжуулагч:

Олон улсын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандорж

Олон улсын шүүгч, дасгалжуулагч Ө.Сэнгэсамдан

Тамирчид:

1. Э.Пүрэвжав Олон улсын их мастер /Өсвөрийн Дэлхийн аварга-2015/

2. Б.Лхагвадорж /Олон улсын их мастер/ 

3. Ц.Оюун-Эрдэнэ их мастер /Өсвөрийн Дэлхийн аварга-2022/

4. Ц.Номин-Эрдэнэ Олон улсын мастер /Өсвөрийн Ази тивийн аварга-2023/

5. Г.Мянганбаяр /Олон улсын мастер/ 

6. Л.Уянга /Олон улсын мастер/

7. Э.Үүрийнцолмон /Олон улсын мастер/

8. Б.Танан

9. Ц.Цацрал

10. Э.Анхилуун

11. Б.Анужин

12. Б.Батсоёмбо

13. З.Эмүжин

14. Э.Пагам

15. Б.Анужин

16. Г.Намуундэлгэр


Ташрамд дурдахад, Монголын Оюун ухааны академийн үе үеийн баг тамирчид Америк, Англи, Герман, Турк, Хятад, Сингапур, Япон, Солонгос, Швед, Энэтхэг зэрэг олон оронд зохиосон цээж бодолт, хурдан уншлага, ой тогтоолтын оюуны спортын 64 тэмцээнээс нийт 121 цом, 1279 медаль хүртэж, нас насны ангилалд дэлхийн олон дээд амжилтыг тогтмол шинэчлэн амжилтын буухиагаа үргэлжлүүлсээр байна.


相关新闻