ОУХМ М.Намуун алтан медалийн төлөө өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-10-31 10:23:38

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. ХБНГУ-ын Кёльн хотноо Боксын дэлхийн цомын тэмцээн энэ сарын 28-31-ний өдрүүдэд болж байна.

 

Тус тэмцээнд Монголын боксын холбооны шигшээ баг тамирчид дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр, Ц.Даваацэрэн, Ж.Еркин нарын удирдлаган дор өрсөлдөж байгаа.

 

Монголын баг тамирчдаас эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ М.Намуун Дэлхийн цомын финалд шалгараад байгаа юм.


Тэрбээр өнөөдөр Швейцарийн тамирчинтай аваргын алтан медалийн төлөө тоглоно.

相关新闻