Жюү жицүгийн өсвөрийн шигшээ баг Абу Дабиг зорилоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Энэ сарын 3-10-ны өдрүүдэд АНЭУ-ын Абу Даби хотноо Жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно.
Энэ
удаагийн ДАШТ-д Монгол Улсаас өсвөр үе, насанд хүрэгчид, мастерс ангилалд Монголын
жюү жицүгийн шигшээ баг өрсөлдөх юм.
АНЭУ-д
болох бүсний ангилалтай Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 80 хүний
бүрэлдхүүнтэй баг оролцох бөгөөд өсвөрийн багийн сүүлч өнөөдөр Абу Дабиг
зорилоо.